Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглоно
Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ дагуу тавдугаар сарын 7-ны өдөр 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглоно.
Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстой. Иргэд тодорхой бэлтгэл бэлэн байдлаа хангаж, ажил үүргээ зохицуулан идэвхтэй оролцохыг уриалж байна гэдгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар онцолж хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ