Д.Нямхүү:Чартерын онгоцоор ирсэн таван хүний ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, 215 улс оронд халдвар бүртгэгдэж, 3.2 сая өвчилж, 2 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. БНСУ-аас 278 хүн ирснээс 289 хүнийг тусгаарлаж, 776 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад байна. Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 15 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир сэжигтэй гэж үзэж байна.

Нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зэрэг зөвлөмж өгч байна. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:  2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тусгай үүргийн эхний онгоцыг өчигдөр /2020.04.30/ хүлээн авлаа. Энэ онгоцоор ирсэн иргэдээс тавыг нь сэжигтэй тохиолдол гэж тусгаарласан. Бусад нь ажиглалтын байранд тусгаарлагдсан. Иргэдийн шинжилгээний хариу маргааш өдрөөс эхлэн гарна. Цаашид тусгай үүргийн хоёр онгоц хүлээн авна.  Франкфуртын онгоц бидний хувьд хүнд байх болов уу гэж тооцоолж байна. Ирэх онгоцууд дээр онцгой анхаарал хандуулж ажиллана.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Германы Халдварт өвчний судлалын хүрээлэнгээс 7 хоногт 860 мянга гаруй иргэн хийх боломж бүрдүүлж, хүчин чадлаа 2 лахин нэмэгдүүлснээ зарлав. Хүн амын дундах шинжилгээг өргөн хүрээнд хийх, нууц шинж тэмдэгтэй үед нь илрүүлэх бодлоно барьж байна. Тус улсад өчигдөр 1478 шинэ тохиолдол, 173 нас баралт бүртгэгджээ.

ДЭМБ-аас Европын бүгд шинэ халдвар 15 хувиар, нас баралт 4 хувиар тус тус нэмэгдлээ. Халдварын аюул ард хоцрох болоогүй. Анхаарлаа өчүүхэн төдий сулруулбал халдвар дэгдэх эрсдэлтэй гэж анхаарууллаа. Халдвар болон нас баралт таргалалттай хүмүүсийн дунд илүү байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ