Сайханы хөтөл шилэн гүүртэй болно

Сэлэнгэ аймгийн ИТХ ээлжит хуралдаанаараа 2020 оны төсөвтөө тодотгол хийжээ. Төсвийн тодотгол хийх гол шалтгаан нь Сайханы хөтөлд барих шилэн гүүрний санхүүжилт. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК-тай хамтран Сайханы хөтөлд 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шилэн гүүр барихаар төлөвлөсөн юм байна.

Сэлэнгэ аймгийн төвөөс найман км зайтай, Монгол Оросын хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтлийг аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд энэхүү шилэн гүүрийг барих юм байна. Сайханы хөтөлийн хоёр том хадыг холбосон 70 метрийн урттай, 30 метрийн өндөртэй, шилэн тавцантай гүүр барихаар зураг төслийг нь гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ