Тухайн иргэн Бельги улсад байхдаа коронавирусээр өвдөж эдгэсэн тухайгаа асуумжид бөглөөгүй

Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн иргэн Д-гээс коронавирусийн эсрэг биет илэрсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв. Тухайн иргэн Бельги улсад байхдаа өвдөж, эмчлэгдсэн байх магадлалтай юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Тухайн иргэн Бельги улсад байхдаа коронавирусээр өвдөж эдгэсэн тухайгаа асуумжид бөглөөгүй. Тиймээс иргэдийг үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй гэж би өмнө нь олон удаа сануулж байсан.
Тухайн иргэн нь эх орондоо ирсэн даруйдаа гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан. Хэрэв тус иргэн коронавирусээр өвчилсөн бол Монгол Улсад 50 хоног байх хугацаандаа халдвар тархах эрсдэлтэй байсан. Коронавирусийн халдвар нь маш хурдацтай тархдаг учраас дэлхий айж байна шүү дээ. Тэгэхээр тухайн иргэн аюулгүй гэсэн үг” гэсэн тайлбар өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ