Д.Нямхүү: Өчигдөр 57 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Тус яамны  24:00 цагийн 119 шуурхай утсанд өчигдөр  139  дуудлага иржээ. Гадаад улсаас дөрвөн дуудлага ирж, коронавирусийн халдварын талаар эмнэлзүйн зөвлөмж авчээ. Гадаад дахь иргэдэд зөвлөмж өгөх 119 аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Иргэд  нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломжтой аж.

    Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өчигдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй. Нийт 57 хүний шинжилгээ сөрөг гарсан. Мөн Сэлбэд халуурсан хүний шинжилгээ сөрөг гарсан. Тандалт судалгааны зорилгоор авсан 20 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн хяналтад байна.

А.Амбасэлмаа, 3-р сарын 10-наас хойш Монголд 10 удаагийн тусгй онгоц, гаднаас ирсэн 4700 гаруй хүн ирсэн. 11200 хүн давхардсан тоогоор лабортаторийн шинжилгээ хийсэн 1-5 удаа давхар шинжилгээ хийж байж, халдвар авсан нь батлагдсан. Нийт халдвар авсан иргэдийн 60 орчим хувь нь ОХУ-аас ирсэн. Бусад 10 гаруй орноос транзитаар болон шууд нислэгээр орж ирсэн. 

80.4 хувь нь хөнгөн, 14.6 хувь хүндэвтэр, 5 хувь нь маш хүнд байна. 19 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй. 13 хүн эдгэрсэн. Үүнээс 4 нь гадаадын иргэн, 2 нь маш хүнд байсныг эмчилж эрүүлжүүлсэн гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ