"Илүүдэл жинтэй, хорт хавдартай, жирэмсэн хүмүүс коронавирусийн халдвар авсан"

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Монголд коронавирусийн халдвар авсан 41 хүний 80.4 хувь нь хөнгөн, 14.6 хувь хүндэвтэр, 5 хувь нь маш хүнд байна. 41 иргэний 19 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй.
Халдвар авсан хүмүүсийн дунд зүрх, судас, бөөр элэгний хавдар гэх мэт архаг хууч өвчтэй иргэд байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн эмзэг бүлгийн хүмүүс коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эдгээр иргэдэд хоолой өвдөх, дотор муухайрах, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт шинж тэмдэг илэрч, хэд хоногийн дараа уушгины хатгаа болон хүндэрч байна.
ХӨСҮТ-ийн 50 ортой тусгай тасагт коронавирусийн халдвартай болон сэжигтэй иргэдийг хэвтүүлж байна. Энэ тасагт одоогоор дөрвөн багийн эмч нар ажилласан. Энэ эмч нар маань коронавирусийн халдвартай болон сэжигтэй хүмүүстэй 14 хоног ажиллана. Гарч ирээд 14 хоног тусгаарлагдана. Гэртээ 28 хоног очихгүй байгаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ