Чингэлтэй дүүрэгт өнөөдөр 18:00 цаг хүртэл хөл хорио тогтооно

"Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр зөвхөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагт хөл хорио тогтооно.

Ингэснээр

  • Иргэд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ
  • Дүүргийн нутаг дэвсгэр рүү орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаана
  • Хөл хорионы дэглэм зөрчиж, гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150,000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгоно. 

 


Мөн Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосноор нийтийн тээврийн үйлчилгээний 42 чиглэлд өөрчлөлт оруулаад байна.

Тус дүүрэгт оршин сууж иргэд 101, 102, 103, 105 тусгай дугаарын утсаар тусламж үйлчилгээгээ авах боломж нээлттэй. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болох юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ