"Дадлага сургуулилалтын удирдагчаар ЭМ-ийн сайд ажиллаж байна"

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 


ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

 "COVID-19 халдвар тууштай буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойш өдөрт дунджаар 80,000 хүн халдвар авч байна. Манай улсын хувьд халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад улдсаас зөөвөрлөгдөн ирсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд гадаадын есөн орноос манай улсын 30 иргэн утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан. Мөн Чингэлтэй дүүрэгт сургуулилт зохион байгуулж байгаатай холбоотой мэдээлэл авах дуудлагууд ирж байгаа.

Сургуулилалт Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч  хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Үзүүлэх сургуулилалтын удирдагчаар ЭМ-ийн сайд ажиллаж байна. Сургуулилалтын үеэрх сургалтууд цахимаар явж байгаагаараа онцлог" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ