А.Амбасэлмаа: Өмнөговь аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн

ЭМЯ-аас  "Covid-19" цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар 1033 хүн ажиглалтад байгаа бол 14 хүн ажиглалтын байраас гарч байгаа ажээ. Манай улс "Covid-19" вирусийн тархалтыг дотооддоо алдах нь цаг хугацааны асуудал болсон тул бэлэн байдлаа сайтар хангаж ажиллах шаардлагатай байгааг онцолж байв. 

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Ажиглалтад 1030 хүн байгаа бол ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээ хийлгэж байна. Нийт батлагдсан 41 тохиолдлоос 13 нь эмнэлгээс нь гарсан.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сэжигтэй тохиолдол Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод тусгаарлагдсан байгаа. Шинжилгээний сорьц өнөөдөр үүрээр ХӨСҮТ-д ирсэн. Тувагаас ирсэн есөн оюутны хариу сөрөг гарсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ