Налайх дүүргийн төв хэсгийн замыг өнөөдрөөс хаана

Налайх дүүргийн төвийн авто замыг шинэчлэх ажлын хүрээнд өнөөдрөөс буюу 2020 оны 05-р сарын 08-наас 06-р сарын 25-ны хооронд бүрэн хааж байна. Уг ажлын хүрээнд хоёр эгнээтэй хоёр урсгал бүхий авто замыг дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай болгон шинэчилж, авто замын тэмдэг тэмдэглэлийг шинэчлэх юм.
Тиймээс Налайх дүүргийн иргэд, жолооч, зорчигчид та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ