Д.Нарангэрэл: Манай улсад 989 хүн ажиглалтад байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 4 сая давж, нас барагсдын тоо 276’216 болжээ. Тодруулбал, нийт 4’012’837 хүн халдвар авсан бол 1’385’141 хүн  эдгэрчээ.  Сүүлийн 40 хоногийн дотор гурван сая хүн шинээр халдвар авчээ. Манай улсад 989 хүн ажиглалтад байна" гэлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "БНСУ-д шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай шинж тэмдэг бүхий иргэн Сөүлийн шөнийн клубүүдэд орохдоо доод тал нь 14 хүнд халдвар тараасныг тогтоожээ. Цаашид 2000 гаруй хүнийг халдварлуулсан байж болзошгүй гэж үзэж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ