"Сөүлийн шөнийн клубүүдэд коронавирусийн халдвар тархсан"

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
"Энэ сарын 2-ын өдөр коронавирусийн халдвартай /БНСУ-ын/ иргэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байх үедээ Сөүлийн шөнийн клубүүдэд үйлчлүүлсэн бөгөөд уг тохиолдлоос 15 хүнд халдвар дамжсаныг тогтоожээ. Дөрвөн цагийн хугацаанд хоёр дэлгүүр таван баар, клубээр үйлчлүүлсэн тухайн иргэний зам мөрийг гаргаж, олон нийтэд зарлажээ.
Мөн тэдгээр байгууллагуудаар үйлчлүүлсэн хүмүүсийг гэртээ өөрийг тусгаарлахыг зөвлөжээ. Дээрх иргэний үйлчлүүлсэн клубүүдээр нийт гаруй 1500 гаруй хүн үйлчлүүлсэн ба тэдгээрийн төлбөр тооцоо хийсэн карт сэлтээр хайж илрүүлсэн ажиллагааг эрчимтэй өрнүүлж байгаа юм. Үүнээс улбаалан тус улсад цэнгээний газруудыг сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа нэг сарын хугацаанд зогсоохыг эрх баригчид үүрэг болгожээ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ