Бага насны хүүхэд хүн буудаж гэмтээжээ

Архангай аймагт бага насны хүүхэд хүн буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн Жинст суманд байх нэгэн айлын хүүхэд өвөөгийндөө байсан ТОЗ-8 маркийн буугаар тоглож байгаад сум алдаж, гэрт нь унтаж байсан 58 настай эрэгтэйн өгзөг рүү бууджээ. Улмаар гэмтсэн иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Одоогоор дээрх иргэний амин үзүүлэлт сайн, амь насанд аюулгүй гэжээ.
Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба бага насны хүүхэд хариуцлага хүлээх чадваргүй учир түүний асран хамгаалагч нартай хариуцлага тооцох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ