Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
2020 оны 05 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 12-13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ