“Дээд боловсролын реформ” нээлттэй вебинар болно

Дээд Боловсролын Хөгжлийн Академи, Боловсролын Реформ Хөдөлгөөн хамтран “Дээд боловсролын Реформ” сэдэвт нээлттэй вебинар-ыг энэ сарын 13-нд онлайнаар /zoom meeting/ зохион байгуулах гэж байна.


Монголын төрийн өмчийн их сургуулиуд улс төрөөс хэт хамааралтай болсноор, бие даасан байдал алдагдаж, засаглалын хямралд өртөж байгааг дагаад бага санхүүжилт, чадваргүй хүний нөөц, үр дүнгүй сургалт цаашлаад оюутны эрх ашиг хөндөгдөж байна. Монгол Улсад дээд боловсрол эзэмшсэн хүний тоо их хэрнээ ур чадвартай ажиллах хүчний олдоц муу, судалгаа инновацын гарц хангалтгүй байгаа нь дээд боловсролын чанар сул байгааг илтгэж байна.


Дэлхийн дээд боловсролын ирээдүйн чиг хандлага, Монголын дээд боловсролын шинэчлэлийн асуудалд дэлхийн дээд боловсролын экспертүүд санал бодлоо хуваалцаж, шийдэл гарцыг уг вебинар-аар хэлэлцүүлнэ. 

“Дээд боловсролын Реформ” нээлттэй вебинар-ын зочин илтгэгчээр Хонг Конгийн Их сургуулийн Емирит Профессор Кай-Мин Чен, дээд боловсролын эксперт Жамил Салми нар оролцоно. Вебинар Монгол орчуулгатай явагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ