"Улс орнууд хөл хориог сулруулснаар халдварын хоёр дахь давлагаа гарч байна"

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Улс орнууд хөл хориог сулруулснаар халдварын хоёр дахь давлагаа гарч байна. Ухань хот аюулын зэргийг бууруулснаар нэг байранд зургаан хүн COVID-19-ийн халдвар авлаа" гэв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Улсын хэмжээнд 1-р сараас хойш 6235 хүн тусгаарлагдсанаас өнөөдөр 982 иргэн тусгаарлагдаж байна. Тусгаарлагдаж буй иргэдийн дунд 0-5 насны хүүхэд 49, жирэмсэн эмэгтэй 40, хорт хавдартай зургаан хүн байна. Нийслэлд 450 иргэн гэрийн тусгаарлалтад байна" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ