Мал, амьтны гаралтай өвчнөөс сэрэмжлүүлэв

УОК-ын Шуурхай штабын тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээллийн үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр ард иргэд бусад төрлийн гоц халдварт өвчнөөс онцгой анхаарах шаардлагатай байгааг анхаарууллаа. Ялангуяа мал, амьтнаас гаралтай өвчний халдвар хавар эмзэг байдаг тул болгоомжлох хэрэгтэй гэдгийг онцлов.
Тухайлбал, түүхий тарваганы мах бөөнөөр нь оруулж ирэх гээд баригдах асуудал их гардаг. Биед сайн гэж амьтны түүхий цус уух зэрэг нь мал амьтнаас гаралтай гоц халдварт өвчин гарах эрсдлийг нэмэгдүүлдэг.
Нөгөө талаар, өвөлжилт хүнд байсантай холбоотой малын сэг зэм их байгаа тул устгах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа аж.
Иймд иргэд хариуцлагатай, ухамсартай байхыг онцгойлон анхааруулав.
Видео:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ