Түмэнцогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатарын аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.


\

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгааг алба хаагчдад танилцууллаа.


Засгийн газрын 2016 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн хойд талын сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ