НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганыг Д.Цогтбаатар сайд даргална

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/ нь бүс нутагт эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээл сорилтыг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудад стратегийн дүн шинжилгээ хийж, бодлогын санал боловсруулж дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. 53 гишүүн болон 9 хавсарга гишүүнтэй тус байгууллага нь 1947 онд Ази, Алс Дорнодын эдийн засгийн комисс нэртэйгээр байгуулагдаж, 1974 онд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болж өргөжжээ.

Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Манай Засгийн газрын төлөөлөгчид комиссын ээлжит чуулган, хороодын хурал, зөвлөгөөнд тогтмол оролцдог. Улмаар 2019-2020 онд АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалж байгаа юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын даргалж буй 75 дугаар чуулганаар Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын төгсгөлийн баримт бичиг болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаарх тогтоолыг тус тус санаачилан батлуулжээ. Улмаар манай улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл болон Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн 2019-2022 оны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байгаа юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-нд цахим хэлбэрээр болох НҮБ-ын АНДЭЗНК-ын 76 дугаар чуулганыг нээлтийн үйл ажиллагааг удирдах бөгөөд нээлтийн дараа чуулганы даргын үүрэгт ажлыг Бангладеш Улсад хүлээлгэн өгөх аж. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ