Залуус ямаатай жагсаал хийлээ

“Эерэг нийгэм” ТББ-аас цагаан маск зүүж, цагаан нөмрөг нөмрөн, уриа лоозон барьж, ямаатай жагсаал зохион байгууллаа. Тэд "залуучуудыг бодлогоор дэмжихгүй байгаа хэр нь ямааг тойлж байна" хэмээн дуу хоолойгоор илэрхийлсэн юм.
Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дан буруу шийдвэр гаргаж, ард түмний амьдралыг туйлдуулсан гэсэн байр суурьтай байгаа аж. Ямаанд ач холбогдол өгч байгаа хэр нь хүүхдийн мөнгийг хасаж байгааг эсэргүүцэж, сануулахын тулд үзүүлэн таниулах материалтайгаа жагсаж байгаа нь энэ аж.
Монгол Улсын хэмжээнд 912 мянган хүүхдэд мөнгө өгөхдөө тухайн айлын хөрөнгийг тоолдог хэр нь ямаанд ямар ч шаардлага тавилгүй ийнхүү мөнгө өгч байгааг эсэргүүцэж байна гэв. УИХ-аас кг ноолуур тутамд урамшуулал болгон 20 мянган төгрөг малчдад олгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Тэдний хувьд өчигдөр Энхтайваны гүүр дагуу болон бусад газарт мөн энэ уриа лоозонгоо барьж жагссан. Жагсаал хийхдээ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хоёр метрийн зайтай амны хаалттай байсан ч тэднийг тараасан талаар мэдээлж байв.
Харин өнөөдөр тэд дахин ямаатай жагсаалыг зохион байгууллаа. Тэдний энэхүү жагсаал нь хууль зөрчсөн тул цагдаагийн байгууллагаас холбогдох сануулгыг өгч тараалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ