Тусгай нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Тусгай үүргийн нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр долоон улсын 278 иргэн эх орондоо ирсэн.


Үүнээс өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай тав, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байсан аж.


Тэгвэл дөнгөж саяхан ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 настай эмэгтэй амаржиж охинтой болжээ. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ