Истанбул хотоос 170 иргэнээ татан авлаа

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос 170 иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр 09.35 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн. Онгоц өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардлаа.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хот, Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, харин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон.
Мөн өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлаж шинжилгээг эхлүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ