Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирус илэрсэн

Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлалаа. 

Тэрбээр "Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан. Хоёр лабораторид 375 хүнд шинжилгээ хийгдсэн.

Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ