А.Амбасэлмаа: ОХУ-ирсэн оюутнуудын бие гайгүй, хөнгөн байна

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр "Өчигдөр тусгаарлагдаж байсан нэг эх ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо. Эхэд хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан. 4-р сарын 30-нд СӨҮЛ-ийн онгоцоор ирээд, 14 дэх хоног дээрээ амаржсан. Эх Халдвартын хяналтдаа байна. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ.

Иргэд голомттой бүс нутгаас ирж буй учир халдвар авсан байх эрсдэл өндөртэй. Тиймээс нэг нэгээр нь тусгаарлаж байна.

Өчигдөр ирсэн иргэдэд шөнийн гурван цаг хүртэл манай эмч нар шинжилгээ авсан. Зарим шинжилгээний хариу гараагүй байна. 11 цагийн байдлаар өглөө Истанбулын онгоцоор 179 иргэнийг эмч нар ялган ангилалт хийж байна. Одоогоор халдварын эмч, сувилагч, асрагч гэх мэт мэргэжилтэн, эм тариа хангалттай байна.

ОХУ-аас ирсэн оюутнуудад эхний ээлжинд хийсэн шинжилгээгээр хариу эерэг гарлаа. Шинжилгээ үргэлжилж байна. Эх орондоо ирээд оношлогдож байгаа нь учиртай. Эмч нар маань эмчлэх арга техник эзэмшиж байна. Оюутнуудын бие гайгүй, хөнгөн байна. Эрт илрүүлсэн нь сайн хэрэг. Эрт илрүүлсэн тохиолдолд эмчилгээний үр дүн хурдан гардаг давуу талтай" гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ