"Дэлхийн хүн амын дийлэнх хувь нь COVID-19 халдварлах эрсдэлтэй"

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. 

Д.Нарангэрэл: Дэлхий дахинд коронавирусийн халдвараар 4 сая 421 мянга хүн өвчилж, 297 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт 83 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барлаа. Халдварын тархалт ихсэх хандлагатай боллоо.

О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагт халдвар 2 хувь, ОХУ-д 5 хувиар нэмэгдлээ. Бруней, Монгол, Вьетнам улсад халдвар 5 дахь хоногтоо нэмэгдээгүй байна. Солонгосын шөнийн клубт халдвар гарснаар халдварын тоо нэмэгдэж байна.
Сүргийн дархлаа гэдэг нь тархвар зүйн нэр томъёо. Нийт хүн амыг халдвараас сэргийлэхэд хэдэн хувийг дархлаажуулах вэ? гэдэг тооцооллыг хийхэд энэ аргыг хэрэглэдэг. Дэлхийн хүн амын дийлэнх хувь нь COVID-19 халдварлах эрсдэлтэй. Халдварын эсрэг бие үүсэх нь маш бага байна гэж судлаачид үзэж байна." 

Б.Янжмаа "АНУ, ОХУ, Испанид халдварын тархалт хамгийн өндөр байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ