Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болохыг анхаарууллаа

ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
Төв, Хэнтий аймгийн нутгаар тавдугаар сарын 15, 16-ны өдөр цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно. Энэ цасан шуурга 2008 оны тавдугаар сард болсон гамшигт үзэгдэлтэй маш төстэй. Тухайн үед 52 хүн амь эрсдэж, 324 мянган мал хорогдож, цахилгааны 100 гаруй шонгууд унаж, ноцтой хохирол учирсан.
Тиймээс иргэд холын замд гарахгүй, цаг агаарын мэдээг сонсож ажил, байдлаа зохицуулахыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ