Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицүүдийн ажлыг түр зогсоолоо

ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. 


Маргааш буюу тавдугаар сарын 15-наас эхлэн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг, төвийн бүсийн зарим аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, салхины хүч ширүүсч, гамшгийн түвшинд хүрнэ.

Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу энэ сарын 17-ныг дуустал зогсоож байна гэж ЦУОШГ-ын дарга Ц.Энхтүвшин өнөөдөр мэдээллээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ