УОК: Сонгуульд нэр дэвшигчдийн баримтлах зөвлөмж

УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчид энэ долоо хоногт тодорч эхэлнэ. Үүнтэй холбогдуулан цар тахлын үед нэр дэвшүүлэх болон Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаанд баримтлах зөвлөмжийг УОК-оос хүргүүлсэн байна. 


Уг зөвлөмжид:

  • Нам, эвслийн хурлыг цахимаар болон олон танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах
  • Хуралд оролцогчид амны хаалт зүүсэн байх
  • Биеийн халууныг хэмжих
  • Хурлын танхимд гар ариутгагч байрлуулах, 30 минут тутамд цэвэр агаар оруулах, компьютер, утас зэргийг 2 цаг тутамд арчиж цэвэрлэх зэрэг 10 гаруй зааврыг дурджээ.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ