Сэрэмжлүүлэг: Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:


Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:


Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.


Малчид, ард иргэдийн анхааралд:


Төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ