Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлав

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор авч эхэллээ.

Тус боомтоор өчигдөр 205 иргэн эх орондоо ирсэн байна. Тэдний эрүүл мэндийн байдалд тандалт хийж, биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авснаар

  • 2 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Сэлэнгэ аймагт,
  • 13 иргэнийг сэжигтэй тохиолдлоор Дархан-Уул аймагт,
  • ажиглалтад 129 иргэнийг Баянбуурал амралтад,
  • 61 иргэнийг Орхон аймагт тусгаарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ