Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал болно

11 удаа хойшилсон Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэхь хэсэгт зааснаар яллаж, шүүхэд шилжүүлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ