Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2020 оны тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 612-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.


Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн байна. Үүний 7 нь хүүхэд. Ослын улмаас орон нутагт  таван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байв.


Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-4
  • Мотоцикл, мопед, унадаг дугуйтай мөргөлдөх-2 тус тус бүртгэгджээ.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд:

  • 2020.05.11-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт шороон замд У жолоочтой Mitsubishi Lancer маркийн автомашин  онхолдож, зорчигч 62 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг нь хохироосон,
  • 2020.05.13-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Д жолоочтой Toyota Prius маркийн автомашин нь явган зорчигч 2 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.13-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэр, асфальтан замд Э жолоочтой Hyundai Universe маркийн автобус О жолоочтой Honda Fit маркийн автомашинтай мөргөлдөж, Honda Fit маркийн автомашинтай жолооч 54 настай, эмэгтэй О, зорчигч 38 настай, эмэгтэй О нарын амь нас хохирсон,  
  • 2020.05.14-ний өдрийн 11 цаг 30 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 74 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг шалгаж эхэлсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ