Алтанбулаг боомтоор 200 орчим иргэнийг татан авлаа

ОХУ-аас эх орондоо ирж буй иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа явагдаж байна. Тэдний биеийн халууныг үзэж, асуумж, тандалт судалгааг авснаар тусгаарлах байруудад хуваарилж, 21 хоног ажиглалтад байлгана.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тавдугаар сарын 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг Алтанбулаг боомтоор татан авна" хэмээн мэдээлж байв.
Өчигдөр тус боомтоор 205 иргэнийг нэвтрүүлж, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт тусгаарласан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ