Сонгуульд оролцох 160 нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлжээ

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох 596 нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өгөх цахим эрхийг АТГ үүсгээд байна. Ням гарагийн 22 цагийн байдлаар 160 гаруй нэр дэвшигч ХОМ-ээ бүртгүүлээд байна.


Тус газрын албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Нэр дэвшигчдийн ХОМ өгөх хугацаа энэ сарын 19-ний өдрийн 00:00 цагт дуусна. Эх сурвалжийн мэдээлснээр, хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлээгүй бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдах юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ