Д.Нарангэрэл: Хөвсгөл, Сэлэнгэ аймгийнхан сэрэмжтэй байхыг анхааруулъя

ЭМЯ-аас манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуны талаар мэдээллээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид ОХУ-аас 340 оюутан татан авснаас 57-д нь коронавирус илэрсэн. Хойд хилээр орж ирсэн 400 гаруй хүнээс өчигдөр Орхонд бүртгэгдсэн хоёр тохиолдол нь оюутан, Дарханд нэг тохиодол бүртгэгдсэн нь мөн оюутан. Ингээд хойд хилээр орж ирсэн хүмүүсийн 40 хүнд коронавирус илэрлээ. Орхон, Дархан, Сэлэнгийн шинжилгээг Дарханы лабораторид хийдэг ч үүнийгээ мөн ХӨСҮТ-д баталгаажуулдаг.  Голомтот улсаас авч ирсэн хүмүүсийг шууд шинжилгээнд хамруулах нь олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа юм" гэв. 


ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Хөвсгөл, Сэлэнгэ аймгийнхан сэрэмжтэй байхыг анхааруулъя. Улсын хэмжээнд яг одоо тусгаарлалтад 1747 хүн байна. Үүнд архаг хууч өвчтэй 133 иргэн байна. Өчигдөр 4471 хүнд тандалт хийсэн ба сэжигтэй тохиолдол илрээгүй. Шуурхай албаны 119 дугаарт 166 иргэн хандаж зөвлөгөө авсан ба БНСУ 1, ОХУ 1, Бельги улсаас 1 иргэн тус тус холбогдсон" гэв. 


ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Насанд хүрэгчдийн 4 хувь нь, хүүхдийн 80 хувь нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. Үүнийг тус бүр 15 хувиар нэмэгдүүлэх үүднээс ДЭМБ нь Олимпын хороотой хамтран идэвхтэй хөдөлгөөнд уриалах ажлуудыг хийхээр болжээ. Мөн дотны хүнээ алдах, хөл хорионы улмаас үүдэх нийгмийн сэтгэлзүйн байдалд өөрчлөлт орсон талаар дурдлаа" гэлээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ