Дорноговь аймгийн хөгжил дэвшлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэв

Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв /МССТ/- өөс "ДОРНОГОВЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖИЛ" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг гадна талбайдаа зохион байгууллаа.


Covid-19” шинэ төрлийн корона вируснээс урьдчилан сэргийлж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хүмүүсийг олноор цуглуулахгүйгээр зохион байгуулж байгаа гэж МССТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал өгүүлэв.


Уг үзэсгэлэнд Дорноговь аймгйин 15 гэрэл зурагчны 70 бүтээлийг олны хүртээл болгосон бөгөөд байгаль, ан амьтан болон тус аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг харуулсан зургуудыг дэлгэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ