Энэтхэгээс тусгай онгоцоор 159 иргэн эх орондоо ирлээ

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг 07:44 цагт газардлаа.
Уг нислэгээр 159 иргэн ирсэн хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Зорчигчдыг онгоцоос буулгаж эхэлж байна. Тэднийг яаралтай түргэн тусламжийн машинаар тусгаарлах байруудад хүргэн, 21 хоног тусгаарлах юм.
Сэжигтэй тохиолдлуудыг онгоцны хойд хаалгаар буулгаж, ХӨСҮТ-ийн явуулын лаборатори байрлаж, сэжигтэй тохиолдлуудаас сорьц авч байна.Энэ удаагийн нислэгээр ирсэн хүмүүсийн зонхилох хэсэг нь Энэтхэг улсад эмчилгээ хийлгэж байсан иргэд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ