75050803, 75050804 утсаар иргэдэд хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө

Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тогтмол зохион байгуулдаг.


"Ковид-19"-ийн халдвартай холбогдуулан иргэдийг олноор цуглуулах боломжгүй тул 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. 


Иргэд маргааш 09:00-17:00 цагийн хооронд дээрх дугааруудад холбогдож иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ