Египетэд урьд шөнө 535 хүн халдвар авчээ

Тус улсад өнгөрсөн шөнө COVID-19-өөр халдварлагсдын тоо 535-аар нэмэгдсэн байна.Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Халед Мугахед мэдэгдэв.Египетэд ганцхан шөнийн дотор халдварлагсад өмнө нь 535-аараа нэмэгдсэн тохиолдол үгүй гэнэ.Тэдний 15 нь нас барсан байна. 100 саяас илүү хүн амтай Египетэд COVID-19-ийн 12764 тохиолдлыг бүртгэснээс 3440 нь эдгэрчээ.Харамсалтай нь 645 хүн хорвоог орхисон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ