Д.Нямхүү: Нийт 247 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-аас шинэ мэдээлэл болон шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ, Дарханд 247 шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарлаа. Нийт 140 тохиолдол бүртгэгдэж 26 эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. Өвчтөнүүдийн 87 хөнгөн, хүндэвтэр 27 байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
ОХУ-ын Батлан хамгаалахын Их сургуульд сурдаг оюутнууд илэрсэн учраас өвчтэй хүмүүсийн хувьд эрчүүд давамгайлж байна. Бид халдварт өвчинтэй хүнийхээ нэр насыг хэлдэггүй. Гэтэл МУ даяараа энэхүү халдварын эсрэг үйл ажиллагааг дэмжиж, мэдээллийг эмзэг сэтгэлээр хүлээж авч байгаа өнөө цагт н.Алтанхундага гэх хүн дутуу ойлгосон зүйлээ сошиалд тавьжээ. Тэрээр 04.29-05.13-нд ОХУ-ын Улаан-Үд хотод байр түрээслэн байжээ. Тэрээр тэнд байхдаа хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан байсан.
Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-нд шинжилгээний хариугаа авсан. Өөрөөр хэлбэл, 8-нд шинжилгээ өгч 12-нд хариугаа авсан байв. Тэрээр “Би Монгол улсад орж ирэх явцдаа буюу Төв аймагт халдвар авчихлаа” гэж сошиал худал хэлж ард иргэдийг үймүүллээ. Олон төрлийн нян вирусийг судалсаар ирсэн шинжлэх ухааны хүрээнд хэлэхэд бид өвчтэй хүнийг тээж ирээгүй. ОХУ-аас ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр гаргахгүй, манай хилийн тусгай ажилчид ч нэвтрүүлэхгүй тусгаарлаж байгаа юм. Халдварын нууц үе 5-6 хоног, цаад талдаа 21 хоногт илэрч байгаа гэдгийг ДЭМБ-аас ч хэлээд байна. Оюутан сурагчиддаа тусална гээд эмчилгээ явуулж байсан хүний хувьд сайшаалтай ч тэрээр халдварт өвчний талаар буруу мэдээлэл тарааж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ