НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулган болно

ГХЯ-нд

10:00 цагт НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 76 дугаар чуулганы нээлтийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан хуралдуулна. Хуралдаанд дэлхийн 54 орны төлөөлөгч цахимаар оролцоно.


Нийслэл аудитын байр 2 давхарт 

10:00 цагт "Хүний Алтан Амь" ТББ-аас учир битүүлэг хүн амины хэргүүд, мөн хүчирхийллийн шинжтэй амиа алдсан иргэдийн тоон баримт дэлгэж, амиа алдсан иргэдийн ар гэрт төрөөс нөхөн олговор олгохыг шаардаж мэдээлэл хийнэ. 


ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн талаар мэдээлэл хийнэ. 


МҮХАҮТ-д

11:40 цагт МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн  холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, "Монголоо шинэчилье" клуб "Дэлхийн дундаж орлоготой монгол хүн" үндэсний санаачилга гаргаснаа танилцуулна.


СЕХ-нд

11:00 цагт Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ-нд албан ёсоор хүргүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ