Агаарт азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй байна

Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын 2020 оны тавдугаар сарын 11-17-ны өдрүүдийн агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцууллаа.
Үүнд PM10, PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад PM10, азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь шороон шуурга болон, автомашины бөөгнөрөлтэй холбоотой.
Нийт 15 агаарын чанар хэмжигчийн үзүүлэлт хэвийн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ