"11 хоногийн дотор нэг сая гаруй хүн коронавирусийн халдвар шинээр авсан"

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
"Коронавируст халдвараар 5,079,000 хүн өвчилж, 329,000 хүн нас барсан байна. Та бүхэн санаж байгаа байх 11 хоногийн өмнө 4 сая хүн энэ өвчнөөр өвдлөө гэж ярьж байсан ингээд нэмж 1 сая гаруй хүн өвдлөө. Гэсэн хэдий ч 2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан таатай мэдээтэй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 96,000 хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан байна.Өвчлөл 4-5 оронд голомтлон эрчимтэй тархаж байгаа. Тухайлбал, ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Манай олон аймагтай хил залгадаг бүс нутгуудад өвчлөлийн тархаж хурдтай байгаа.
Манай орны хувьд сүүлийн 24 цагт 47 хүн шинээр ажиглалтад орж, нийт 1962 хүн ажиглалтад байна.
119 дугаар 242 дуудлага ирсэн. Шуурхай-119 аппликейшнд гадаадын 4 орноос 20 дуудлага ирлээ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ