Сэрэмжлүүлэг: Ховд голд өчигдөр гурван хүн осолджээ

Ховд голд өчигдөр гурван хүн осолдсон харамсалтай хэрэг гарчээ.


Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Ховд” голд гурван иргэн живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага тавдугаар сарын 20-ны өдрийн 10:30 цагт хүлээн авчээ.


Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10:40 цагт очиж, мөн өдрийн 10:55 цагт тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн 70 настай, эрэгтэй А, 33 настай, эрэгтэй Е, 18 настай, эрэгтэй М нарын цогцсыг “Ховд” голын уснаас гаргасан байна.


Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Мөнхдөлд шилжүүлэн өгчээ.


ЗӨВЛӨМЖ

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,
  • Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,
  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ