А.Амбасэлмаа: Нийт 141 тохиолдлын 33 нь эдгэрч, 108 хүн эмчилгээнд байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр ачаа тээврийн жолооч нар, тандалтын сорьцыг хамруулан нийт 22 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт 141 тохиолдлын  33 нь эдгэрч, 108 хүний эмчилгээ үргэлжилж байна. Нийт эдгэрсэн хүмүүсийн 19 нь одоогоор сувилалд, дөрөв нь гэртээ гарч, 10 нь ажиглалт тусгаарлалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д 125 хүн байгаа ба тэдний 108 нь эмчилгээнд, 17 хүн нь ажиглалт тандалтын дор байна" гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ