Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас найман сартай хүүхэд энджээ

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 23, 24-ний өдөр ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт гурван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна.
Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 459 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 313 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг бүртгэжээ..
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, тавдугаар сарын 23-ны 06 цаг 00 минутын орчим Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Crown маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Х-ын амь нас хохирсон байна.
Мөн тавдугаар сарын 24-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Toyota Spacio маркийн Э жолоочтой автомашин замын хажуу уруу онхолдож , зорчигч 8 сартай, эрэгтэй Э-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан таван зөрчил бүртгэгдсэн байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ