С.Баярт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав

С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн.
Гэвч шүүгдэгч С.Баяр эмчийн магадлан бичгээр биеийн байдал муу гэсэн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг зургаадугаар сарын 15-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ