Ё.Баатарбилэг: Хувьсах зардлыг олгохгүй бол 10 мянган хүн цалингүй байна

Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хувийн сургууль, цэцэрлэгь олгосон хувьсах зардлыг эргүүлэн авахгүй байх, цаашид олгох саналыг Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр гаргалаа.


Хөл хорио тогтоосон цагаас эхлэн буюу нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл хувийн цэцэрлэг, сургуульд хувьсах зардал олгож, түүгээр багш ажилчдынхаа цалинг олгож байжээ. Гэвч Сангийн яамнаас шийдвэр гарч, олгосон хувьсах зардлыг эргүүлэн татахаар болсон тул үүнийг эсэргүүцэж, жагсаал болсон.


Тэгвэл уг асуудалд салбарын сайд “Хувийн сургууль цэцэрлэгийн хувьсах зардлыг дөрөвдүгээр сар хүртэл олгож байсан хэдий ч Сангийн яамнаас ийнхүү олгож байгаа нь буруу байгаа тул эргүүлэн татах шаардлагатай гэсэн. Хувьсах зардал олгохгүй бол 10 мянга орчим хүн цалингүй болж байна. Төсөвт байгаа, олгогдож байгаа хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгож, эргүүлэн татаж авахгүй байх саналыг гаргаж байна. Энэ долоо хоногийн Засгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр Сангийн яамнаас санал авахаар хандсан ч хариу ирээгүй байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ