Д.Цогтбаатар: Турк дахь монголчууд хамгийн хүнд нөхцөлд байна

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанд Засгийн газрын бүх гишүүд оролцон, хариуцсан салбарынхаа мэдээллийг өглөө.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хилийн чанадад байгаа иргэдээ татан авахын тулд дараагийн нислэгийг яаралтай зохион байгуулах хүсэлтэй байна. БНХАУ, Казахстан зэрэг олон орноос иргэд хандсаар байгаа. Гэхдээ БНТУ дахь монгол иргэдийн нөхцөл байдал хамгийн хүнд байна. Учир нь тус улсад ажил эрхэлдэг монгол иргэд орлогогүй, ажилгүй болсон тул бусад улс дахь Монголчуудтай харьцуулахад хамгийн хүнд нөхцөлд байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ