ҮЙЛ ЯВДАЛ: Шатахууны үнийн асуудлаар мэдээлнэ

10.00 цаг
- АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар мэдээлнэ. Ашигт малтмал газрын тосны газрын 1 дүгээр байранд.
- НИТХ-ын ээлжит хуралдаан болно.
11.00 цаг
- Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон албаныхан Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцана.
12.00 цаг
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 26-ны 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулна. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 83 дугаар сургуулийн урд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр.
12.30 цаг
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ